"Нээлттэй Академи" нь чөлөөт нийгмийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, Үндсэн хуульт ардчилалыг бэхжүүлэх, эрх зүйт ёсыг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм.
Энэхүү зорилгынхоо хүрээнд
- Академик сургалт, судалгаа
- Бодлогын судалгаа, нөлөөллийн үйл ажиллагаа;
- Хурал, семинар, хэлэлцүүлэг
- Судалгааны бүтээл, өгүүлэл, илтгэл, эссэ, нийтлэлийн уралдаан;
- Иргэний боловсролын сургалт зэрэг чиглэлүүдээр үйл ажиллагаагаа явуулдаг.