Thursday, January 25, 2007

Либертари лекц

Хүмүүс өөр хоорондоо хэл яриа, ашиг сонирхолоороо ойлголцохоос гадна үнэт зүйлс, эрхэмлэх зарчмаараа ойлголцож, нэгддэг.

Нээлттэй Академи ТББ-аас уламжлал болгон зохион явуулдаг "Либертари лекц" 2007 оны 3 дугаар сарын 1-нээс 4 дүгээр сарын 26-ны хооронд, долоо хоног бүрийн Пүрэв гарагт 17 цагаас Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд болж байна. Нийт 9 удаагийн цуврал лекцээр Нээлттэй Академийн судлаачид Либертари үзлийг иргэдэд таниулж, эрх чөлөөний философи, хувь хүнийг эрхэмлэх зарчим, чөлөөт нийгмийн үндсэн дүрмүүдээр нийгэмд хандах мэдлэг, арга зүйг түгээн дэлгэрүүлэхийг эрмэлзэж буй юм.

Хүмүүс өөр хоорондоо хэл яриа, ашиг сонирхолоороо ойлголцохоос гадна үнэт зүйлс, эрхэмлэх зарчмаараа ярилцаж, нэгддэг гэдэг. Нээлттэй Академи эрх чөлөө, хувийн өмч, зах зээл, эрх зүйт ёс, хязгаарлагдмал засаг гэх мэт үнэт зүйл, эрхэмлэх зарчмаараа ярилцаж ойлголцох иргэдийг Либертари лекцэндээ урьж байна.

Бидний өөрчлөхийг хүсэж буй зүйл бидний дотор илүү их бий. Тиймээс бусдыг гэхээс илүүтэйгүүр бид өөрсдөө түрүүлж өөрчлөгдөх хэрэгтэй.


Нээлттэй лекц - ярилцлагын сэдвүүд

2007.03.01 Эрх чөлөө - ёс зүй - бусдыг тэвчихүй
Х.Тэмүүжин
2007.03.08 Эрх чөлөө - иргэний боловсрол - иргэний нийгэм
Г.Эрдэнэбат
2007.03.15 Эрх чөлөө - иргэний оролцоо - ардчилал
М.Батсуурь
2007.03.22 Эрх чөлөө - тэгш эрх - шударга ёс
Х.Тэмүүжин
2007.03.29 Эрх чөлөө - зах зээл - энхтайван
Ч.Өнөрбаяр
2007.04.05 Эрх чөлөө - эрх зүйт ёс - хязгаарлагдмал засаг
Х.Тэмүүжин
2007.04.12 Эрх чөлөө - феминизм - жендер
Т.Ундарьяа
2007.04.19 Эрх чөлөө - хувийн өмч - филантропи
Х.Номингэрэл
2007.04.26 Эрх чөлөө - хууль - хөгжил
Х.Тэмүүжин

Пүрэв гараг бүрийн 17.00-19.00 цагт
Нээлттэй нийгэм форумын
Хурлын зааланд болно.
9 долоо хоног /2007.03.01-2007.04.26/

Tuesday, October 10, 2006

ТАНИЛЦУУЛГА


"Нээлттэй Академи" нь чөлөөт нийгмийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, Үндсэн хуульт ардчилалыг бэхжүүлэх, эрх зүйт ёсыг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм.

Энэхүү зорилгынхоо хүрээнд

  • Академик сургалт, судалгаа
  • Бодлогын судалгаа, нөлөөллийн үйл ажиллагаа;
  • Хурал, семинар, хэлэлцүүлэг
  • Судалгааны бүтээл, өгүүлэл, илтгэл, эссэ, нийтлэлийн уралдаан;
  • Иргэний боловсролын сургалт зэрэг чиглэлүүдээр үйл ажиллагаагаа явуулдаг.